
Сохбаатар дүүргийн аварга шалгаруулах уламжлалт харваачдын анхдугаар нээлттэй тэмцээн төв сурын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир спорт хороо болон Монголын Уламжлалт харваачдын холбоо хамтран явуулсан юм.
Тэмцээнд нийт 41 харваачид оролцсоноос уламжлалт харвааны Олон Улсын хэмжээний мастер 3, үндэсний сурын мэргэн 9 оролцлоо. Харваачид таван зайд таван төрлийн байд тус бүр 5 сум тавин онч мэргээ сорин өрсөлдсөнөөс
Эмэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг, 2-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Баярмаа, 3-р байрт Улсын мэргэн, ОУХМ Д.Норжмаа, 4-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Энхтунгалаг, 5-р байрт Улсын мэргэн Д.Цэцэг
Эрэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гарамгай мэргэн Л.отгонбаяр, 2-р байрт Улсын мэргэн Б.Ёндон, 3-р байрт Ц.Энхчулуун, 4-р баярт Улсын мэргэн А.Хонгор, 5-р байрт М.Эрдэнэчулуун нар тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уламжлалт харваачдын анхдугаар тэмцээн боллоо | ||
Үзсэн: 2414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.