Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.2.9, 3.2.10, 3.2.11-т тус тус заасны дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Энэ шалгалтад найман спортын холбоодын 21 дасгалжуулагч материал ирүүлсэнээс зургаан спорт холбоо (чөлөөт бөх, таеквондо, бокс, хөнгөн атлетик, пара хөнгөн атлетик, дугуй, )-ны 10 дасгалжуулагч дасгалжуулалтын онол, гадаад хэл (англи хэл), мэдээллийн технологи, спортын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний сорил, судалгааны үр дүнд анализ хийх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөнд тусган ашиглах, өрсөлдөгчийн судалгаа хийх өндөр чадвартай байх зэрэг чиглэлээр шалгалтаа өглөө. Үлдсэн 11 дасгалжуулагч олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй бөгөөд бүртгэл баталгаажсан тул шалгалтаа нөхөн өгөх боломжтой гэж Биеийн тамир, Спортын улсын хорооноос мэдээллээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг зохион байгууллаа | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.