Шууд Chart

Хороод Хадгаламж зээлийн хоршоогоо байгуулж эхэллээ

2014-09-01 10:01:26

Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хороодод хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж эхэллээ.

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Тус ажлын хүрээнд хороо тус бүр иргэдээ хамруулан хуралдаж ХЗХ-г байгуулах бөгөөд ингэснээр иргэд өөрсдөө бичил зээлд хамрагдах, өөрсдийгөө чадавхжуулах сургалтад хамрагдах, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, шинээр жижиг бизнес эрхлэх боломж бүрдэнэ.

Хадгаламж зээлийн хоршоог байгуулах хуралд нийслэлийн хөдөлмөрийн газраас мэргэжилтэн иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Эхний ээлжинд дүүргийн 9-р хороо “Ногоон нуурын хөршүүд”, 19-р хороо “Өрнөн дэвжих”, 20-р хороо “Богд гэгээний хишигтэн” гэсэн нэртэйгээр хоршоогоо байгуулан бусад хороод ч мөн энэ сардаа багтан байгуулахаар болжээ.


Хороод Хадгаламж зээлийн хоршоогоо байгуулж эхэллээ  
Үзсэн: 2058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй