Шууд Chart

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

2014-09-01 14:06:12

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган хүүхэд багачууд, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ.

Шинэ хичээлийн жилд монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилгоор “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Сүхбаатар дүүрэгт ерөнхий боловсролын 22 сургуулийн 1 дүгээр ангид 1615, төрийн бус өмчийн 28 сургуульд 919 сурагч, нийт 2534 сурагч, төрийн өмчийн 27 цэцэрлэгт 1116 хүүхэд, төрийн бус өмчийн 32 цэцэрлэгт 475 хүүхэд, нийт 1591 хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлсэн байна.

Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, багачуудыг багаас нь хөгжүүлж төлөвшүүлэх их үйлсэд нь сурагч, багш, хүндэт эцэг эхчүүддээ өндөр амжилт хүсэн ерөөж, хичээлийн шинэ жилийн мэндийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болоод ЗДТГ-ын хамт олны өмнөөс хүргэе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.


Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе  
Үзсэн: 1930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй