
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо нь 533 дугаар усан сан, 91 дүгээр усан сан, Хан-Эрдэнэ ХХК-ийн урд талбай, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж, Архустай зуслан гэсэн таван цэгт "Иргэн таныг сонсъё" арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд Засаг дарга Ц.Сарантуяа, ЗДАА болон хэсгийн ахлагч нар, Л.Одончимэг ахлагчтай "Гүн мэдрэмж" өрхийн эмнэлгийн хамт олон, Цагдаагийн 2 дугаар хэлтсийг төлөөлөн хорооны хэсгийн байцаагч, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн баг, Сүхбаатар Тохижилт ХХК-ийн хороо хариуцсан байцаагч Б.Дэжидмаа нар оролцов.
Энэ үеэр дүүрэг хорооноос зохион байгуулагдаж байгаа ажлын талаар Засаг дарга танилцуулж иргэдийн асуусан асуултад хариулт өгсөн бол "Гүн мэдрэмж" өрхийн эмнэлгээс “Эрүүл мэндийн довтолгоо”, “Гал голомт хөтөлбөрийн” танилцуулга сурталчилгааг хийж цагдаагийн хэсгийн байцаагч гарч болзошгүй гэмт хэрэг, орон байрны хулгай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн 19 иргэн хүсэлт ирүүлсэн юм.
Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч шинээр хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 13 хүүхэд бүртгэн авчээ.
Ийнхүү төрийн үйлчилгээг ойртуулж иргэддээ хүрч ажлаа танилцуулж санал солилцсонд иргэд талархалтай хүлээн авч байлаа.
"Иргэн таныг сонсъё" арга хэмжээ боллоо | ||
Үзсэн: 1942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.