
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Тамгын газрын дарга Д.Баасанбат өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор эрчимжүүлж ажиллах шаардлагатай тодорхой үүрэг даалгаврууд өгөгдсөнөөс зарим биелэлтийг танилцуулбал: Дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг газар, явган эргүүлийг оновчтой зөв зохион байгуулж, хяналтын камер байрлуулснаар гэмт хэргийн илрүүлэлт 50,1 хувиас 60,3 хувь хүртэл өсөн гэмт хэрэг, зөрчил 29,5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Мөн ирэх онд гэрэлтүүлэг камер шаардлагатай байршлуудын судалгааг гаргажээ.
Худалдан авах ажиллагааны алба нь 2014 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, нийслэлээс эрх шилжин ирсэн болон бусад эх үүсвэрээр хэрэгжих нийт 286 төсөл арга хэмжээ зохион байгуулахаас 217 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
Мөн Өмч газрын харилцааны алба нь “Хашаа” арга хэмжээг идэвхижүүлэн зөвшөөрөлгүй 14 байршлын албадан буулгалтыг хийж, зөрчлийг арилгажээ.
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан болов | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.