Шууд Chart

Сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чадвар эзэмшүүлнэ

2014-09-18 09:19:42

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн “Налайх-2” хөгжлийн хөтөлбөр, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, 58 дугаар сургууль, MNC телевизтэй хамтарч “Говийн баавгай” сэдэвт газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн багш сурагчид оролцсон юм. Сургалт, дадлагын нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат, Аврах гал унтраах 34 дүгээр ангийн захирагч Д.Цэцэндалай, ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн хамт олон оролцлоо.

Тус арга хэмжээнд нийт 150 сурагч хамрагдсан бөгөөд хүүхдүүд болзошгүй гамшгийн үед бэлэн байдлаа хангах, нурангиас аврах, бэртэж гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх, галын аюулгүй байдлыг хангах, тэсч амьд үлдэх талаарх аргачлалыг эзэмшиж, дадлага олж авсан юм.


Сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чадвар эзэмшүүлнэ  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй