Шууд Chart

Тахийг 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулжээ

2025-07-11 09:39:35

Тахийг дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн адуу судлалаар мэргэшсэн ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг.
 
Зөвхөн сүүлийн, цор ганц байгаад зогсохгүй нэгэнтээ байгальд бүрмөсөн устаж байсан ээдрээт хувь тавилантай адуу юм.
 
Адууг дээдлэн шүтэх Монголчуудын л нутагт толгой хоргодон мэнд үлдсэн хэдий ч, байгалийн болон хүний олон хавсарга хүчин зүйлсийн улмаас байгальд бүрмөсөн устаж, гагцхүү цөөн тооны бодгаль гадаад орнуудын амьтны хүрээлэн, нөөц газруудад хүний гар дор өсөн үржсэнийг нь өдгөө эгүүлэн суллаж, сэргээн нутагшуулж байна.
 
Адууны овгийн бусад амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд танигдаж, 1969 онд байгальд бүрмөсөн устаж, 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулж буй юм.
 
Анх 1992 оны зургаадугаар сарын 5-нд Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн бол түүнээс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран, нийтдээ 84 тахь нутагшуулсан байдаг.
 
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Тахийг 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулжээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй