Шууд Chart

Дунд голын ай савыг цэвэрлэж байна

2025-07-24 15:41:35

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, 1-34 хорооны Ажлын алба, иргэдийн бүлэг хамтран Дунд голыг цэвэрлэж байна.

Цэвэрлэгээнд нийт 350 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр 5 бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх нийт 11,1км урт, 499500 ам метр талбайг цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийнэ.


Дунд голын ай савыг цэвэрлэж байна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй