Шууд Chart

"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

2025-07-25 10:24:12

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг өнгөрсөн 4 дүгээр сард нийслэлийн өмчид буцаан авсан билээ.

Тэгвэл уг 1222 ам метр талбай бүхий объектыг ирэх сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлага худалдааны анхны үнэ 1,920,014,738.00 төгрөг бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах юм.

Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан.

Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм.


"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MICHAEL GARD [127.0.0.xxx] 44 минутын өмнө
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE. Imate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI.... Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-mail: hybridalliantcreditunion@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй