Шууд Chart

Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

2025-07-28 14:25:47

Улаанбаатар хотын анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.

 

Энэ талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй уг төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус дулааны цахилгаан станц нь Сэлбэ дэд төв барихаар төлөвлөсөн 10.068 өрхийн орон сууцны хойд талын хэсэг, Дамбадаржаа дэд төвийн 2000 гаруй айлыг дулаанаар хангах юм. Өнөөдрийн байдлаар 86 метр яндан угсрахаас 62 метрийг угсарсан төдийгүй суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалтын ажил үргэлжилж буй. Мөн БНХАУ-д үндсэн зуух болон бусад тоног төхөөрөмж, металл хийцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд эхний ээлж нь хилээр орж ирж байна” гэв.

Түүнчлэн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү 2026 оны арванхоёрдугаар сард ашиглагч байгууллагад нь бүрэн хүлээлгэн өгөхөөр график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. 


Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй