
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна талбайн тохижилтын ажил хийгдэж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор нь 1109.3 ам.метр талбай бүхий зоорьтой, гурван давхар баригдах төлөвлөлттэй.
Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 2702 өрх айл буюу 10,453 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.