
Улаанбаатар хот хуурай, эрс тэс уур амьсгалтай учир эмнэлгийн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тусгайлан авч үзэх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилт болон улирлын томуугаас сэргийлэх хариу арга хэмжээний бэлтгэл ажил, нөхцөл байдалтай нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан танилцаж, Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
2025 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт нийт 31 барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 55.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, барилгын санхүүжилт зэрэгт шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцоллоо.
Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчний идэвхжлийн үргэлжлэх хугацаа уртасч 37 долоо хоног буюу жилийн 250 хоногт үргэлжлэх болсон нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлж байгааг салбарынхан хэлж байв.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.