
75 жил эвтэй найртай аж төрсөн америкийн иргэд 94 настай Хелен Браун, Лес Браун хоёр нэг өдрийн зайтай нас баржээ гэж Нью-Йорк Таймс сонинд мэдээлжээ. Эхнэр, нөхөр хоёр нэг өдөр буюу 1918 оны арванхоёрдугаар сарын 31-нд төржээ.
Хелен, Лес хоёр дунд сургуульд байхаасаа бие биедээ дурлаж, гэрлэснийхээ 75 жилийн ойг энэ жил тэмдэглэсэн байна.
Гэтэл энэ нь тэдний сүүлчийн жил байж. Эхлээд Хелен долдугаар сарын 16-нд ходоодны хавдраар, харин Паркинсоны өвчний улмаас Лес дараа өдөр нь нас баржээ.
“Энэ бол жинхэнэ дурлал байсан юм. Тэд 75 жилийн туршид өдөр бүр хамтдаа байж билээ” гэж тэдний том хүү 75 настай Лес Пол Браун сэтгүүлчдэд ярьжээ.
Бага хүү Даниэль ч ахынхаа хэлсэнтэй санал нийлж, “Аавыг чинь нас барж байхыг хармааргүй байна гэж ээж маань байнга ярьдаг байсан, харин аав болохоор ээжгүйгээр амьдарахыг хүсдэггүй байсан” гэжхэлсэн байна.
Энэ айлын анд Боб Бробст хэлэхдээ, энэ ховорхон хүмүүсийг үргэлж дурсах болно гэдгээ дурджээ. Аав, ээж хоёр маань бүр “Хантингтон-парк”-ийн дунд сургуульд сурч байхдаа учирсан гэдэг юм билээ гэж хүүхдүүд нь ярьсан байна.
Тэд эцэг, эхийнхээ хүсэл зоригийг сөрөн гэрлэхээр 1937 онд хамтдаа гэр орноосоо явжээ. Учир нь Хелен жирийн ажилчин айлаас гаралтай, харин Лес баян айлын хүүхэд байсан аж. Тэгээд ч тэдний амьдрал бүтэхгүй хэмээн хоёр айлын бүх хүн үздэг байсан ч хувь тавилан тэдэнд гайхамшигтай амьдрал заяажээ.
Нэг өдөр төрсөн эхнэр, нөхөр хоёр 75 жилийн дараа нэг хоногийн зайтай нас баржээ | ||
Үзсэн: 1900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.