Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхийн багш нарын өдрийг 100 гаруй улс оронд 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг төр засаг, эцэг эхчүүд, сурагч хүүхдүүд, иргэд олон нийт тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлдэг.
Монголын багш нар 48 дахь өдрөө “Боловсролд хөрөнгө оруулъя, Багшинд хөрөнгө оруулъя” уриатай тэмдэглэж буй дэлхийн багш нартай хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын газраас “Багшаа алдаршуулъя” хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт Монгол Бөхийн өргөөнд зохион байгууллаа.
“Боловсролд хөрөнгө оруулъя” уриаг хэрэгжүүлэн Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаар дэмжих, багш хүүхэд бүрийг хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн хэмжээнд үлгэрлэн санаачилгатай ажилласан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар өргөмжлөн алдаршуулсан юм.
Нийслэлийн Боловсролын газраас өнгөрсөн жилээс эхлэн шалгаруулдаг болсон тус өргөмжлөлийн анхныхыг нь Д.Бадарсан дарга хүртэж байсан юм. Ийнхүү тэрээр хоёр дахь удаагаа “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарлаа.

“Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар дахин шалгарлаа | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.