Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан.
Тэгвэл Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласан.
Шалгаруулалтад дотоод, гадаадын 5 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж саналаа ирүүлсэн юм.
Хувийн хэвшлийн төлөөлөл, урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчдод аждын хэсэг үнэлгээний өмнөх уулзалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Хуралд нийт 5 компанийн төлөөлөл болон Хүннү хотын захирагчийн албаныхан оролцож сонгон шалгаруулалтын талаар тодруулга хийсэн.
Өнөөдрийн байдлаар урьдчилсан шалгаруулалтад шаардлага хангасан 5 оролцогчоос 3 оролцогч хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:
- “Ньюком" ХХК,
- "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК,
- "Шийриз стоун" ХХК жагсаалтад багтаад байна.

| Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 ААН шалгарлаа | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.