Шууд Chart

“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулав

2014-10-27 11:02:50

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ажлын албанаас “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр ам бүл 16-уулаа амьдардаг, ахмад настан, өрх толгойлсон эцэг Ж.Сосорбарам гуайд "Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө сан"-аас гэр олгосон юм.

Монгол хүн бүрийн ирээдүйн сайн сайхны төлөө, бусдын дэмжлэг шаардлагатай хэн нэгэнд тусламжийн гараа сунгах, дэмжлэг үзүүлэх зорилготой тус сан нь 2014 онд байгуулагджээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл 15 дугаар хорооны Засаг даргын ажлын албатай хамтран гуравдугаар сард хорооны зорилтот бүлгийн 108 өрхөд хүнсний туслалцаа үзүүлсэн бол хоёр дахь арга хэмжээ нь дээрх үйл явдал боллоо. Цаашид олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 


“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” арга хэмжээг зохион байгуулав   
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй