
Нийслэлийн 375 жилийн ойн энэ өдрийн өглөө нийслэл, дүүргийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын соёл, түүхээр хичээл заалаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ 16 дугаар сургуулийн 11А ангийн сурагчдад хичээл заасан бөгөөд хичээлд Нийслэл хот байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх хөгжлийн түүх, өнөөдрийн хотын удирдлагын тогтолцоо, засаг захиргааны бүтэц, хотын үйлчилгээ, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг олон талын мэдээллийг багтаажээ.
Хичээлийн төгсгөлд Засаг дарга болон тус сургуулийн захирал О.Пүрэвжаргал, сурагчид нийслэл, дүүргийнхээ талаар харилцан ярилцаж, өөрсдийн мэдээллээ солилцохын зэрэгцээ хичээлээр үзсэнээ бататгалаа.
Мөн Засаг дарга Д.Бадарсан сурагчдад өөрийн сурагч ахуй үеийн дурсамжаасаа хуваалцаж, тэдэнд зорьсон амжилтандаа хүрч, аав ээжээ баярлуулах, цаашлаад нийслэл хот, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болохын тулд “Өдөр бүр хичээх хэрэгтэй” хэмээгээд сурлагын өндөр амжилт, эрүүл энхийг хүссэн юм.
Их хотын соёл, түүхээр хичээл заалаа | ||
Үзсэн: 1482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.