Шууд Chart

Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна

2014-11-11 15:46:48

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Иргэдийн бүлгүүдийн хийсэн 54 ажлаас 52 ажлын гүйцэтгэл 100 хувь дууссан тул бүтээн байгуулалтын ажлуудыг ашиглалтанд хүлээн авсан байна.

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмч, хөрөнгийн үзлэг тооллогыг зохион байгуулах тухай Засаг даргын А/455 дугаартай захирамжийн дагуу биелэлтэнд хяналт тавих зорилгоор СТСХ-с удирдамж гарган 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийжээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 1463 ААНБ-д гадна хаяг, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулж хэрэгжилт нь 87 хувьтай байна. Мөн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын комисс байгуулагдан төрийн болон төрийн бус өмчит байгууллага аж ахуй нэгжүүд, ОСНААК-ууд СӨХ, ЗДТГазар болон дэргэдэх хэлтэс, албад сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахад 98 хувьтай байна.


Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй