Шууд Chart

Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана

2014-11-17 15:47:45

Нийслэлийн 375 жилийн ойг хоггүй, цэвэр орчинтой угтах, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болсон. Сүхбаатар дүүргийн хувьд энэ жил ес дэх удаагаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан ажилласан. Үүний үр дүнд хог цэвэрлэгч, тээвэрлэгч байгууллагуудын хариуцлага сайжирч, иргэдээс ирүүлдэг хог хаягдлын тухай гомдол багассан гэдэг.

Тэгвэл энэ удаагийн их цэвэрлэгээ энэ сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Иймээс нутгийн захиргааны байгууллагууд, болон их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.


Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй