Шууд Chart

“Чиний, миний, бидний оролцоо” явган аялал зохион байгууллаа

2014-11-19 09:02:13

ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааны үр дүнд уг халдварын тархалт дэлхий дахинд буурч байгаа хэдий ч Монгол улс эрсдэл өндөртэй бүс нутагт оршдог.

Монгол улсын хүн амын дунд нэлээдгүй хувийг эзэлдэг, эрсдэлтэй зан үйл бүхий ард иргэд уг халдвараас сэргийлэх зөв мэдлэг, мэдээлэл дутмаг байсаар байна. 2013 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 39,9% -ийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж, ХДХВ-ийн халдвар түлхүүр хүн амын дунд нэмэгдсээр байна. .

“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг угтан Сүхбаатар эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид 2014 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр “Чиний, миний, бидний оролцоо” уриан дор явган аялал зохион байгууллаа. Явган ажлалд оролцсон эмч, ажилчдад ХДХВ/ДОХ-ын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ялгаварлан гадуурхалтыг багасгах чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хийсэн нь ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.


“Чиний, миний, бидний оролцоо” явган аялал зохион байгууллаа  
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй