
Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн, өсвөрийн шигшээ багийн тамирчин, 9–р ангийн сурагч Г.Номунааг Энэтхэг улсын Амедабад хотноо зохион байгуулагдах Өсвөрийн софт теннисний хоёр дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохтой холбогдуулан замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дүүргийн Засаг даргын захирамжаар мөнгөн тусламж үзүүллээ.
Г.Номунаа нь софт теннисний хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Г.Номунаа гурван дүүтэй, айлын ууган охин бөгөөд түүний аав С.Ганболд: “-хүүхэд, залуучуудын авъасыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, дэмжсэнд дүүргийнхэндээ талархлаа” гээд охин маань тэмцээндээ амжилттай оролцож, эргээд та нартаа баяртай мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Өсвөр үеийн хүүхэд залуучуудын спорт урлагийн авъасыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна | ||
Үзсэн: 2148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.