Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын салбарт дутагдал байсаар байна

2014-11-27 13:35:07

Манай улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжөөд 20 жил болж байна. Гэтэл энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг бодитоор тооцох аргачлалгүй явж ирснийг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Tрүүл мэндийн  даатгалын газрын дарга х.Наранчимэг одоо болж  байгаа “Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх нь”  зөвлөлдөх уулзалтын үеэр онцлож байна.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаа. Тус хуульд дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг тооцох аргачлалыг боловсруулах  асуудал багтсан гэдгийг тэрээр нэмж хэллээ.

 


Эрүүл мэндийн даатгалын салбарт дутагдал байсаар байна   
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй