Шууд Chart

“Mongolian beauty” тэмцээн зохион байгуулагдана

2013-08-08 13:51:33

“Шилмэл загвар” агентлагаас зохион байгуулдаг “Mongolian beauty” тэмцээн энэ сарын 30-нд болно. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн уламжлал ёсоороо Богд хааны ордон музейд болох аж.

Одоогийн байдлаар уг тэмцээнд 70 орчим бүсгүй бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан шилдэг 15-20 модель гала тоглолтод оролцох эрхээ авах юм.

Тэд тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чадвар, хэлний мэдлэг, авьяасаараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл тавих юм байна.

Тэмцээний шилдэг таван оролцогч олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно. “Mongolian beauty”-ийн ялагч БНХАУ-д болох “Asian super model”- ийн тэмцээнд оролцох эрх гардах бол удаах байрын эзэн “Miss earth”-ыг зорих аж.

Харин дараагийн гурван байрын эзэд “Miss tourism queen of the year international” (Малайз), “Miss tourism international” (Малайз), “Miss Asia pacific world” (Япон, БНСУ) тэмцээнд тус бүр эх орноо төлөөлөн оролцож, гоо сайхан, мэдлэг чадвараараа өрсөлдөх юм байна.

 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Mongolian beauty” тэмцээн зохион байгуулагдана  
Үзсэн: 2095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй