
Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги бий болж, өнөөдөр түүхт 90 жилийнхээ ойг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна.
Өнөөдөр тус ангиас Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Ангийн захирагч, хурандаа Л.Батболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Нармандах, Цэргийн штабын дарга Л.Батаа тус ангийн үе үеийн ахмад дайчид болон ангийн бие бүрэлдэхүүн их цагаан сүлдэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил ангийн бие бүрэлдэхүүнд Засаг даргын мэндчилгээг хүргэж “Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдсэн залуус та бүхэн албаа нэр төртэй хаагаарай. Монгол цэргийн сүр жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт тус ангийн бие бүрэлдэхүүнд иж бүрэн Компьютер, нөөтбүүк, дурсамж гардууллаа.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэв | ||
Үзсэн: 2876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.