Шууд Chart

“Бичил санхүүгийн үйлчилгээгээр ядуурлыг бууруулах” төслийн сургалт болов

2014-11-29 09:38:02

АДРА олон усын байгууллага нь “Бичил санхүүгийн үйлчилгээгээр ядуурлыг бууруулах” төсөл 2010 оноос Улаанбаатар хотын гэр хорооллын жижиг бизнес эрхлэгч иргэдийг бизнесийн сургалтанд хамруулах, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна барьцаа хөрөнгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн үйл ажиллагаанд зуучлах үйл ажиллагааг явуулдаг.

Тус байгууллага нь өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран гэр хорооллын хэсгийн ахлагч нарт зориулан сургалт явууллаа. Энэхүү сургалт нь бизнес эрхлэн амжилт олохын үндэс нь өрхийн төсвөө хэрхэн зөв удирдахаас эхэлдэг болох тухай, өрхийн санхүү бол хязгаарлагдмал нөөцөөр гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг оновчтой хангах үйл ажиллагаа бөгөөд гэр бүлд хамгийн чухал дадал олох энгийн аргад хэрхэн суралцах тухай зэрэг сонирхолтой сэдвүүдийг багтаасан байна.

Мөн бичил санхүүгийн суурь ойлголтын тухай хялбар бизнес төлөвлөгөө хийх аргачлалыг заалаа. Хэсгийн ахлагч нар нь иргэдтэй хамгийн ойр ажилладаг, мэдээлэл хүргэдэг учраас өөрсдөдөө болон бусдад зөв дадал эзэмшүүлэх , танд өрхийн төсвөө зөв тооцоолж, оновчтой удирдахад туслах хөтөч болохын тулд сургалтанд идэвхитэй оролцож нэлээдгүй мэдээлэлтэй болсон юм.


“Бичил санхүүгийн үйлчилгээгээр ядуурлыг бууруулах” төслийн сургалт болов  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-29 13:40
15-35 насныханд зориулсанӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй