Шууд Chart

Америк зураач “Миний Монгол” үзэсгэлэнгээ дэлгэнэ

2013-08-08 14:20:46

Америкийн зураач Сюзан Фокс “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ.

Үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд нээлтээ хийх бөгөөд энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах юм.
Америкийн Сюзан Фокс  зураач анх  2012 онд Улаанбаатар хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан аж.  Энэ удаагийн үзэсгэлэнд  говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургуудыг дэлгэх юм.
 
Сюзан Фокс хэлэхдээ “Би цаас, харандаатайгаа байхдаа аз жаргалтай байдаг. Ялангуяа энэ таашаалыг Монголын нутгаар аялж байхдаа бүр илүү мэдэрсэн. Тэнд байгаль, хүн хоёрын хамгийн дээд зэргийн зохицлыг олж харсан. Тэгээд Чингис хааны эх орноор аялах нь тэр бүр тохиох аз биш” гэжээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Америк зураач “Миний Монгол” үзэсгэлэнгээ дэлгэнэ  
Үзсэн: 2091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй