
“Шонхор” биеийн тамирийн дээд сургуулиас жүдо бөхийн оюутан тамирчдыг дэмжиж, тэдний ур чадварыг сорих зорилгоор “Шонхор кап” тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилийн тэмцээнд 21 их, дээд сургуулийн 235 тамирчин оролцлоо. Анхны тэмцээн Улаанбаатар хотын оюутан тамирчдын дунд болж байсан бол энэ жилийн тэмцээнд орон нутгаас мөн ОХУ-ын Якутаас бөхчүүд хүрэлцэн ирж тэмцээний цар хүрээ тэлэгдэж байгааг ерөнхий шүүгч н.Баясгалан онцоллоо. Энэ удаагийн тэмцээнийг багийн дүнгээр н.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-ийн бөхчүүд тэргүүлж, н.Дорждагва дасгалжуулагчтай ҮБТДС, Отгонбаатар дасгалжуулагчтай Шонхор биеийн тамирын дээд сургуулийн тамирчид удааллаа. Тэмцээнээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг оройн Спортын цуурай хөтөлбөрөөс сонсоорой.
“Шонхор кап 2014” жүдо бөхийн тэмцээнд МУБИС-ийн бөхчүүд тэргүүллээ | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.