
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-нд “iLoft Function House”-т “Sunrise after party” болох гэж байна.
Өнгөрөгч баасан гарагт “MNG Event”-ээс энэ жилийн хамгийн том хаалтын гадаа парти болох “Sunrise festival”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаа залуусаас ирсэн саналын дагуу “Sunrise Mongolia-2013”-ыг жижигрүүлсэн хувилбараар хийхээр болсон нь энэ юм.
Оройн турш “MNG Event”-ийн болон Монголын шилдэг DJ нар шилдэг сүүлийн үеийн хит дуунууд эгшиглэх юм. Мөн урилгаар “UFO” хамтлаг, DZ Man, ОХУ-д сурдаг мэргэжлийн бүрээчин Мөнхөө хүрэлцэн ирж оролцоно. Үдэшлэгийн тасалбарын хувьд 20,000 төгрөг байх аж.
“Sunrise after party” | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.