
Гэр бүлийн маргаан, цаашлаад салалтын нэг томоохон шалтгаан бол яахын аргагүй хардалт гээч. Хардалтын сэдэл нь нөгөө л харилцан үл итгэлцэл болоод зарим тохиолдолд эхнэр /нөхрийн/ санаатай болоод санамсаргүй гаргасан алдаа, ааш аягнаас үүүдэлтэй. Хэрэв нэг нь нөгөөгөө хуурч, бусадтай холбогдсон бол хардуулах шалтгаанаа өөрөө бий болгосон тэр хүний л буруу. Хань ижлээ хуурч, бусадтай явна гэдэг бол байж болшгүй явдал гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл шалтгаангүй хардалтууд бас байдаг. Энэ үед яах вэ? Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүд яагаад нөхрөө харддаг талаарх сэтгэл зүйчдийн бяцхан зөвлөгөөг эрчүүддээ зоиулан хүргэж байна. Та бүхэн уншаад, санаж явахад илүүдэхгүй мэт. Сэтгэл зүйчдийн явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд дараах зүйлд нөхрөө харддаг гэнэ.
Гэрлэсэн эмэгтэйчүүдийн 31 хувь нь нөхрийнх нь орчиноос илрэх бусдын сүрчигний үнэрт маш их дургүйцэж харддаг. Нөхөр нь буруугүй байсан ч тайлбарыг хүлээн авдаггүй.
Мөн тэдний 19 хувь нь өөр эмэгтэй найз залуугийнх нь дэргэд инээж баясахад харамлах сэтгэл төрдөг. Будмал, хоосон толгойтой хүүхэн хайртыг чинь татчих вий гэсэн айдас бий.
11 хувь нь нөхрөө хөл бөмбөгнөөс “харамладаг”. Хөл бөмбөг өөрөө буруугүй л дээ. Гол нь нөхөр нь хөл бөмбөгөөр далимдуулаад найз нөхдийн хамт алга болчихдог. Тэр дунд эмэгтэй хүн байгаа гэсэн хардалт зайлшгүй бий болдог.
Үүнээс гадна эрчүүдийн өдөр бүгд энгийн зан араншин нь хардалтын бас нэгэн шалтгаан болдог аж.
Нэгт: Автомашинаа тахин шүтсэн эрчүүд. Машины хоббитой эрчүүд эхнэрээсээ илүү машиндаа анхаарал, халамж тавьдаг шүү дээ. За тэгээд ганган машиндаа гоё хүүхэн суулгаж давхидаг биз… гэсэн бодол эхнэрүүдэд бий.
Хоёрт. Кино донтонгууд. Хэрэв нөхөр хэн нэг жүжигчин хүүхний хөх, бие галбирыг магтах, зургийг цуглуулах, сэтгүүлийг хадгалах зэрэг байдал гаргавал эхнэрүүд тэвчдэггүй. Үндэслэл муутай хардалт гэдгийг тэд ойлгоно. Гэвч энэ гэмгүй хобби салахад хүртэл нөлөөлж болохоор уур бухимдлыг төрүүлдэг байна.
Гуравт. Эр нөхөр нь бусдын хүүхдийг өхөөрдөх нь эмэгтэйчүүдэд таатай бус зугаа. Асуудал нь хүүхэддээ бус. Яагаад тэрний хүүхдэд илүү их анхаарал тавьж байна гэсэн хардах бодол, сэтгэл төрүүлдэг. Эмэгтэйчүүд ийм л өвөрмөц бодол, сэтгэлгээтэй онцлогтой улс гэдгийг эрчүүд санах нь чухал.
Эрчүүдэд дээрхи шалтгаанууд энгийнн бөгөөд зарим нь инээдтэй ч юм шиг санагдаж магадгүй. Гэвч санамсаргүй, энгийнээс үүдэлтэй хардалт та бүхний амьдралын аз жаргалтай агшинуудыг хулгайлаад байх нь таагүй л байх биз. Эцэст нь хэлэхэд итгэлцэл, хайр энхрийлэл агуулсан зөв харилцаа нь гэр бүлийн аз жаргалын үндэс юм шүү.
Эрчүүд хардуулах шалтгаанаа өөрсдөө төрүүлдэг... | ||
Үзсэн: 3344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.