
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 22. Санчир гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Амралтын өдрүүдээр таны чадамж боломжийг нээж болох ирээдүйг төлөвлөх бололцоо гарч ирнэ. Бямба гарагийг урт хугацааны төлөвлөгөө зохиож ажилдаа зориулагтун. Ялангуяа эхлэх гэж санаж байсан боловч хойшлуулсаар байсан ажил амжилтыг олно.
Үхэр (4/20-5/20)
Амьдрах итгэл дүүрэн өдөр. Гэгээ ормогц л тааламжтай бужигнаан эхэлнэ. Гадагш гарах, тайвширч амрах боломжийг барьж авч, энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур авчрахыг та эрмэлзэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ганцаардмал өдөр. Зөвхөн өөрийгөө тайтгаруулахын тулд та ихээхэн хэмжээний мөнгө үрэх магадлал нэлээд өндөр байгаа тул худалдааны газруудын зар сурталчилгаанаас холхон бай. Үргэлж нэг л юм хийгээд байгаа мэт сэтгэгдэл танд төрж магад. Зорилготой бай! Одон орны хөдөлгөөн өөрчлөгдөж, та урдах замаа илүү тод харах болно.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Буд гариг сугар гаригтай нэгдсэнээр өчигдрийг бодвол таны сэтгэл санаа хамаагүй дээрдэх болно. Та өнөөдөр маш урам зоригтой байх бөгөөд таны гаргасан санаачлага тодорхой үр дүнд хүрнэ. Таны урлагийн болон бүтээлч авьяас чадвар танд өнөөдөр нэлээд хэрэг болох бөгөөд чухал ажлыг амжилттай дуусгахад нөлөөлнө.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Хайр дурлал бол таны цаашдын өсөн дэвжихэд хамгийн шаардлагатай зүйл юм. Хайр дурлалгүй бол танд "далавч" ургахгүй. Эрч хүч буурна. Гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хийж дурсамжаа баяжуул. Харин оройг ном унших эсвэл зүгээр л tv үзээд тайван өнгөрөө.
Охин (8/23-9/22)
Тогтворгүй өдөр. Хэрэв та хөрштэйгөө сайн харилцаатай байвал, өнөө орой хөзөр тоглохыг санал болго. Энэ нь цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд юм. Ганц бие эцэг эхчүүд шинэ хамтрагчтай уулзах нь хүүхдийнхээ дасан зохицох чадварыг шалгаж буй хэрэг юм. Тэд бол юугаар ч орлуулагдашгүй гэдгийг мэдрүүл. Хайр болон ойлголцол тэдэнд байж болох ямар ч айдсыг үлдэн хөөнө.
Жинлүүр (9/23-10/22)
Ярвигтай өдөр. Од эрхэсийн нөлөөгөөр өөртөө итгэх итгэл нэмэгдэж энерги ба урам зориг оргилох болно. Энэ бол чадах бүхнээ хийж өөрийгөө харуулах цаг. Холимог гаригуудын нөлөө хэвээр үргэлжилж байгаа тул ирж байгаа хэдэн өдрүүдэд болгоомжлох арга хэмжээ авах шаардлагатай. Аюултай спорт ба эрэл хайгуулд оролцохоос зайлсхий. Энэ нь элдэв шарх шалбархайгүй үлдэх онцгой арга зам байх болно.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэлээр бүүдгэр өдөр. Таны бодол санаа найзуудтай тань зөрөлдөж эхэлнэ. Харин та өөрийгөө зөвтгөж суухын оронд яагаад ингэж бодох болсон хэмээн шалтгааныг нь өөрөөсөө хайгаарай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт гэнэтийн зочин ирж, гадуур явах ажил талаар өнгөрнө. Харин зочин тантай хамт гадагш гарахыг хүсвэл бүү татгалзаарай. Өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах болно. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад тусалж дэмжих хүслээ биелүүлэх завшаан юм. Таны урдаас юу ч ирж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.
Нум (11/22-12/21)
Идэвхтэй өдөр. Хувийн аж амьдрал одоогоор таны хувьд хамгийн чухал. Бусдыг сонсож хэрүүл маргаанаас зайлсхий. Ирсэн олон урилгуудаас сонголт хийх хүндрэлтэй байж магадгүй юм. Тиймээс нүдээ дарж байгаад нэгийг нь хуруугаараа олж дарах нь шулуухан. Бүх зүйл эерэг энерги танд ялгаруулах болно. Гадаадын жуулчинтай таарсан нь таны юм үзэж нүд тайлах хүслийг бадраана.
Матар (12/22-1/19)
Сэтгэл зовоосон хүнд асуудлуудтай өдөр. Та өөрийн хувийн туршлага дээр үнэслэн бодит байдал ба мөрөөдлийн хооронд ихээхэн ялгаа байдгүйд үнэмших болно. Таны ажилд маш хэрэгтэй олон шинэ санаанууд төрж болно. Оновчтой бизнөс худалдааны боломж үүсэхийг үгүйсгэхгүй.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр та урлаг, зугаа цэнгэлд татагдна. Тэд өндөр албан тушаалд дэвшин, санхүүгийн ажил төрөлдөө амжилт олж, мөнгө өөрөө гарт чинь урсан орно. Гэвч бас их зардал гарах нь яалтачгүй. Байнга орлого сайтай байх нь эргалзээтэй болохоор та мөнгөө хэмнэх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Гялалзах өдөр. Өнөөдөр бусадтай хамт үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой өдөр байх болно. Та бусдыг өөртөө татаж чадна. Гэртээ өөрийнхөө хайртай хүмүүсийг урин, багахан хэмжээний үдэшлэг зохиогоорой. Бүтээлч, хөгжилтэй тоглоомууд зохион, тэднийг хөгжөө. Энэ сайхан үйл явдлыг тэд хэдэн өдөр ярих болно. Маш чухал хүн тань дээр зочлохыг хүлээж байгаа бол тэр хүн таны амьдралыг гэрэлтүүлэх хүн байх нь. Хэрэв танд нөлөө бүхий хүмүүстэй ярилцах боломж олдвол энэ боломжоо хамгийн сайнаар ашиглаарай.
Өнөөдрийн зурхай /2014.12.13/ | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.