
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 23. Адъяа гараг. Харцага одтой, 3 хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хүнд өдөр. Элэг цөс муутай хүмүүс эрүүл мэнддээ болгоомжтой байх шаардлагатай. Та элгээ сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт чихэрлэг, хоол хэтрүүлж идэх, их архи уух хэрэггүй. Хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахгүй бол зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно. Та нарын зарим нь зиндаа нэгтнүүдийн чинь хүндлэл таныг хүлээн зөвшөөрч, илүү байр суурьтай болгож байгааг мэдрэх болно. Ганц бие үхрийнхэний хувьд анхны болзоонд явна. Өнөөдөр ерөнхийдээ бүтээмжтэй өдөр байх боловч санаж байснаас удаан шийдэгдэх эргэлзээтэй асуудлууд гарч болох юм.
Хамтатгах (5/21-6/21)
Олны хөгжөөнтэй чимээ агаарт тархах ба та ч гэсэн энэ хөгжөөнд нэгдэхээ мартав. Ихрийнхэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх авьяас ба мэргэшилтэй байдаг. Өөрийн хүсэл эрмэлзэл, туршлагаа бусадтай хуваалцах нь таны талаар сайхан сэтгэгдэл бусдад төрүүлнэ. Хэвшмэл байдлаас гарах, багахан адал явдалтай учрах гэсэн хүсэл тань нэмэгдэх тул шинэ найз нөхөд, танилтай болоход тохиромжой цаг. Ганц бие ихрүүд сэтгэлийг чинь эзэмдэх нэгэнтэй учирна.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүч буурах өдөр. Өнөөдөр та нэг бол хийж буй ажлаа дуусгах эсвэл өөр чухал хийх шаардлагатай болсноос болж таны хүсэл эрмэлзэл болон үүрэг хариуцлага хоорондоо зөрчилдөх болно. Танд эрч хүч урам зориг өгч чадах тийм л зүйлийг хий. Таны бие махбодь өнөөдөр нэлээд сул байгаа тул ажил төрлөө хөөцөлдөхөөсөө өмнө сайтар унтаж амрахыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Таны шийдэгдээгүй асуудлууд муугаар нөлөөлнө шүү. Та нүхэнд унахгүйн тулд анхааралтай байгаарай. Амралтын өдөр тул гэрээсээ аль болох гарахгүй байхыг хичээ. Ахмад настай, бие султай хүмүүс эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналт, эмээ таслахгүй байхад анхаар.
Охин (8/23-9/22)
Хичээнгүй өдөр. Өнгөрсөн шөнийн өвдсөн толгой өнөөдрийг удаан эхлүүхэд хүргэнэ. Бусадтайгаа нэгдэхэд хэцүү байгаа бол тэднээс уучлалт гуй. Өнөөдөр зөвхөн нийгмийн харилцаанд байх өдөр биш. Энэ өдрийг өөрийнхөө дуртай зүйлийг хийж өнгөрөө. Дуртай номоо уншиж, эсвэл сайхан кино үзэж болох юм. Хүүхдүүд ч танаас их зүйл шаардах болно. Амласан амлалтандаа хүрсэн эсэхээ сайтар бод.
Жинлүүр (9/23-10/22)
Нөлөө бүхий өдөр. Од гаригуудын тэнцвэр өөрчлөгдөж тэнгэр цэлмэх шинжтэй байна. Өдөр хөгжилтэй өнгөрөх бөгөөд бага ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд та оюуны болон бие махбодийн хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жинлүүрийнхэний бизнесийн нарийн ухаан өндөрсөж, мэргэжлийн ба бизнесийн талбарт амжилтанд хүрэх боломж авчирна.
Хилэнц (10/23-11/21)
Хянуур өдөр. Нөхөрсөг, сайхан харилцааг хүссэн ч бүтэхгүй нь бололтой. Ганцаараа гуниглаж суухын оронд олны хөлний дунд ор. Чухал хүн лекц итгэл тавьж байхтай та таарах байх. Энэ л танд хамгийн хэрэгтэй зүйл. Харин танд ярилцах хэн нэгэн олдохгүй байвал өөрөө өөртэйгөө сэтгэлээ хуваалцаж ч болно. Бүтээлч санаачилга, төслийн ажил таны оюуны идэвхийг хурцалж өгнө. Харин мөнгөтэй холбоотой асуудлаа өнөөдөртөө амжуулаад шийдээрэй. Харин та нэг найзаас авсан өрийг нөгөө найзаас авсан өрөндөө эргүүлээд өгнө. Шударга байх нь юу юунаас ч илүү чухал.
Нум (11/22-12/21)
Амин чухал өдөр. Дүр төрхөө тодорхойлж, сайхан хувцасла. Таны гадаад үзэмжээс өөртөө хэр итгэлтэй гэдэг нь ажиглагддаг. Гэнэтийн зочид ирж гадагш хамт гарна. Таныг гадуур явахад танд татагдах хүмүүсийн тоо ганц нэгээр тогтохгүй тул ганц бие нумынханы хувьд том завшаан юм. Өдрийг зугаалж, олны дунд өнгөрөөхөд таатай байна. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж сур. Гэнэтийн тохиолдох зүйлс муу ч байж болно, сайн ч байж болно. Бүх зүйл танаас л шалтгаална.
Матар (12/22-1/19)
Ганц биө матрынхан амьдралынхаа ханьтай учрах бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Биөийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлч уулзалт зохиох дотны хүмүүстэй амрахад нэн таатай өдөр.
Хумх (1/20-2/18)
Зөрчилтэй, хоёрдмол өдөр. Энэ ордын хүмүүст гэнэтийн үйл явдлууд тохиолдоно. Түр зуурын амжилтад тэдний толгой эргэж мэднэ. Амьдралдаа бүхнийг төлөвлөн, алхам алхамаар олж авах хэрэгтэй. Тэгвэл мөнгөтэй ч, нэр алдартай ч болно.
Загас (2/19-3/20)
Холимог өдөр. Таны нэр хүнд өнөөдөр хамгийн чухал асуудал байх нь. Та хэрэв ойрдоо зүй бус зүйл хийгээгүй л бол сэтгэл амар байж болно. Та өөрийн сонгосон замаасаа сэтгэл ханамж авч чадахгүй байгаа бол одоо үүнийгээ эргэн харж, тунгаан бодох хэрэгтэй. Өөртөө байгаа бусад боломжуудыг тооцож үз. Шийдвэр гаргах гэж яарсаны хэрэггүй, яах ёстойгоо удаан, тайвнаар бодож болно.
Өнөөдрийн зурхай /2014.12.14/ | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.