
Манай улс дотооддоо зээлжих зэрэглэлийн байгууллагатай болох хууль эрх зүйн орчин бүрдсэн ч ажил хэрэг бололгүй гурван жил өнгөрчээ. Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагатай болсноор дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоно. Мөн дотоодын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхэд үнэлэлт өгөх томоохон нөхцөл болдог байна. Тэгвэл өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Зээлжих болон санхүүжүүлэх чадавхийн зэрэглэл тогтоох тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэх, түүний ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж байх шаардлагатайг онцлож байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Сангийн яам, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн төлөөллүүд, банк санхүүгийн байгууллагаас оролцож байна. Мөн Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Ази хариуцсан ахлах шинжээч Али-Мутаз Шахь оролцож олон улсад зээлжих зэрэглэлийн байгууллагыг хэрхэн байгуулдаг талаар зөвлөгөө өглөө. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгийн яриаг сонсъё.
Зээлжих зэрэглэл тогтоох байгууллага муу ажиллаж байна | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.