
Хөрөнгө нь царцаагдсан хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлэх шаардлагатай гэж тус газрын дарга хэллээ. Хүүхдийн ханиад, томуу ихэсдэг энэ үед хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлгийн хүрэлцээ хомс байдгаас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг.
Тиймээс хүүхдийн эмнэлэг барих ажлыг нийслэл хийх шаардлагатай. Гэсэн ч эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг Нийслэлд байхгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр ирэх онд Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой гурван эмнэлэг шинээр байгуулахаар болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил нь зогссон хүүхдийн эмнэлгийн ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлвэл тэд өөрсдийн хөрөнгөөр барихад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ярилаа.
Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.