
Ирэх онд нийслэл хоёр тэрбум төгрөг хэмнэж удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө. Үүнд, дүүргүүдийн Засаг даргын орлогч, дэд дарга, зөвлөхүүд багтаж байгаа юм. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан байна. Монгол Улсын Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийг хэмнэж, зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн учраас бид дагахаас өөр аргагүй гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэлийн ирэх оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг бууруулж 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ.
Ирэх онд нийслэл удирдах албан тушаалтнуудаа цомхотгоно | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.