Шууд Chart

Улаанбаатар тээврийн холимог логистик төв байгуулна

2014-12-23 13:05:14

Богдхан төмөр зам Улаанбаатар тээврийн холимог логистикийн төв төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын төмөр замын терминалыг шилжүүлнэ. Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанд зам тээврийн сайдын танилцуулснаар нийслэлийн дундуур төмөр зам дайрч өнгөрснөөрөө хотыг 2 хуваах, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, дуу чимээ тав тух, аюулгүй байдлыг алдагдуулах гэх мэт сөрөг нөлөө гарч байна гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Богдхан төмөр зам УБ тээврийн холимог логистикийн төв төсөл хэрэгжүүлж ,Төв аймгийн Рашаант өртөөнөөс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Мааньт өртөөг холбосон шинэ төмөр зам тавих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Төв аймгийн Хөшигийн хөндийд авто болон төмөр зам, нисэх онгоцны  буудлыг нэгтгэсэн том төв байгуулж, төмөр замын терминалуудыг нийслэлээс гарган шилжүүлэх юм. Одоогоор төмөр замыг хэчнээн төгрөгийн өртгөөр хэний өмчлөлд, хэрхэн тавих талаар шийдвэрлээгүй байна гэж ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
       
 


Улаанбаатар тээврийн холимог логистик төв байгуулна   
Үзсэн: 2740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-12-23 13:49
Цаг нь болсон. Ашигт малтмалаар баян байгаа өнөө үед л барьж авахгүй бол хэн ч зориглохгүй хот ч тэлэхгүй байна. Болж өгвөл их холуур тойруулаад баримаар байгаа юм.

Бидэнтэй нэгдээрэй