Шууд Chart

“Таван толгой”-н хөрөнгө оруулагчид эдийн засгийг сайнаар харж байна

2014-12-25 13:44:54

“Таван толгой”-н ордод хөрөнгө оруулалт хийх болсон гурван компани эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хамгийн сайн хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Таван толгой”-д Монголоос “Энержи Ресурс”, Хятадын “Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци нар консерциум байгуулан, хөрөнгө оруулалт хийх болоод байгаа юм. "Тендерт заасан нөхцлүүдийг энэ консерциум л хамгийн сайн хангасан" гэж Монголын нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран ярилаа.

Хэдийгээр “Таван толгой”-н ордын хөрөнгө оруулагч шалгарсан ч гэсэн АНУ-ын “Пийбоди Энержи” компани хамтарч ажиллах санал тавьж байсан гэж тэрээр хэллээ. “Таван толгой”-д хөрөнгө оруулагчаар тодорсон консерциумын хувьд цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа бусад компанитай гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлэх боломжтой. Энэ нөхцөлд АНУ-ын “Пийбоди Энержи” компани тодорхой ажлуудад гүйцэтгэгчээр оролцох эрхтэй юм байна. “Таван толгой” төсөлд дөрвөн тэрбум америк долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. 


“Таван толгой”-н хөрөнгө оруулагчид эдийн засгийг сайнаар харж байна  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй