Шууд Chart

Радио аялал: Катар улсаар...

2014-12-27 10:06:56

Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орны нэг бол Катар улс юм. Нийслэл хот Доха.

МЭӨ 3000 орчим жилийн өмнө эртний Финикчүүд амьдран сууж байсан Катарын хойгийг эртний Герегийн газар зүйчид, Ромын түүхчид, Арабын эрдэмтэд Катала Каталар Каталия гэж түүх сурвалжид тэмдэглэж байсан нь хувирсаар өнөө Катар гэгдэх болжээ.

Одоо 2 сая 244 мянган хүн амтай. Нэг хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагт дунджаар 60 хүн ногддог. Түүхэндээ удаа дараалан эртний Араб, Ираны хаант улсын нэг хэсэг байсан Катарт МЭ VII зуунаас ислам шашин дэлгэрснээр өнөө хүн амын 95 хувь нь мусульманы суннит урсгалын ваххаби шашныг шүтдэг.


Радио аялал: Катар улсаар...  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй