
УИХ 2010 онд Түлш эрчим хүчний талаар авах зарим арга хэмжээний 72-р тогтоолыг батлан гаргасан. Тус салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн юм. Харин энэ тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа юм.
Тиймээс УИХ өнгөрсөн хавар баталсан Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолдоо тодорхой заалт оруулсан. Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Энэ дагуу ажлын хэсэг ажиллаж байгааг салбарын сайд хэллээ.
Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх ажил үр дүнгээ өгөхгүй байна | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.