Шууд Chart

"Эх баригч"-ийн ажлыг хүнд, хортой нөхцөлд оруулах нь зөв гэв

2015-01-05 14:25:55

Хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажил мэргэжлийн жагсаалтад “эх баригч” зэрэг зарим албан тушаалыг нэмэх шаардлагатай гэж Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үзэж байна. Эмнэлгийн зарим ажилтнуудын хөдөлмөрийн болон ажлын байрны үнэлгээг хийлгэхээр холбогдох газарт хандсан боловч сүүлийн дөрвөн жилд ямар ч хариу өгөөгүй байх юм. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа ярилаа.

Аливаа халдварт өвчний вакцин, вирус, химийн хортой бодистой харьцдаг болон тархи, мэдрэл, зүрх, хэвлийн хөндий, ясны мэс засал хийдэг эмнэлгийн ажилтан нь одоо мөрдөж байгаа тушаалаар хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэж үзэн, нэмэлт урамшуулалтай ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалаар баталсан “Халуун, хүнд, хортой, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажил мэргэжлийн жагсаалт”-ыг мөрдөж байгаа юм. 


"Эх баригч"-ийн ажлыг хүнд, хортой нөхцөлд оруулах нь зөв гэв  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй