
Энэ долоо хоногийн гол сэдэв болох 2015 оны төсөвт тодотгол хийх асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулж эхэллээ. Парламент дахь нам, эвслийн бүлгүүд ч өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм. Эдийн засгийн хямралтай уялдан хөгжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлага байгаа ч орлого багатай иргэд зорилтот бүлэгт чиглэх төсөв санхүүгийн бодлогодоо тооцоо судалгаатай хандах хэрэгтэйг УИХ дахь Шударга эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Тодотгол нэртэй боловч бодлогын томоохон өөрчлөлт орж байгаа шинэ төсөв гэдгийг ч тодотгож байна.
УИХ-ын Төсвийн байнгын хороо маргааш Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Ирэх пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа юм.
Н.Батцэрэг: Зорилтот бүлэгт чиглэх төсөв санхүүгийн бодлогодоо тооцоотой хандах хэрэгтэй | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.