
"Алтанбулаг" чөлөөт бүсийн 200 га газрыг дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байна. Тус чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагаа өнгөрсөн оноос эхэлсэн боловч одоог хүртэл зогсонги байдалтай байгаа юм. Харин үүний шалтгааныг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас газар олголттой холбон тайлбарлалаа. Тодруулбал, бүсийн үйл ажиллагаа эхлэхэд нийт 500 га газрыг, 86 аж ахуйн нэгжид хувааж өгсөн. Ингэж бүх газраа цөөн хэдэн аж ахуйн нэгжид өгсөн нь цаашид үйл ажиллагаа явуулахад тушаа болж байна. Иймээс газар авсан ч гэрээний үүргээ биелүүлж худалдаа арилжаа явуулаагүй, төлбөрөө төлөөгүй байгууллагын газрыг буцааж авна гэж "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирал Ч.Чимидсүрэн хэллээ.
Чөлөөт бүсийн газрыг зарах дуудлага худалдааны үнэ энэ сарын 20-ноос тодорхой болно. Бүсийн газрыг дуудлага худалдаагаар зарснаар ирэх хавраас хийх бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийг босгож чадна. Мөн "Алтанбулаг"-ийн чөлөөт бүсээс улсын төсөвт төвлөрүүлэх ёстой гурван сая долларыг олно гэдгийг онцлож байв.
"Алтанбулаг" чөлөөт бүсийн газрыг дуудлага худалдаагаар зарна | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.