Шууд Chart

Төсвийн хэмнэлт хөрсөндөө бууж чадахгүй байна

2015-01-08 15:22:01

Эдийн засгийн хэмнэлтийг төлөвлөлт муутай хийснийг зарим салбарын ирэх оны төсвөөс харж болохыг албаны хүн хэллээ. Тухайлбал, хүн амын эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал төсвийн нэг нийслэлийн эмийн төсвийг 30 хувиар бууруулж баталсан. Гэсэн хэрнээ хогны ногоон уутанд 6 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2012 оныхоос 1 тэрбумаар илүү байгаа юм. Харин иргэдийн төлсөн хогны мөнгийг эргүүлээд хогны уутанд зарцуулж байгааг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа тайлбарлалаа.   

 

Хогны ногоон уут иргэдэд цаг хугацаандаа хүрч байгаа юу? Багагүй шүүмжлэл дагуулсан хогны уутны дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНР-гийн "Тусгал" мэдээллийн шууд хөтөлбөрөөр сонсоорой.

 


Төсвийн хэмнэлт хөрсөндөө бууж чадахгүй байна  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй