Шууд Chart

Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муу байна

2015-01-08 16:29:59

Булган аймгийн зарим сумын эмнэлэг эмийн төсөв танагдсантай холбоотойгоор эмээ авч чадахгүйд хүрсэн байна.  Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн дарга н.Соёлмаа ярихдаа “Ажилчдад олгох урамшууллаасаа эмээ авсан” гэсэн юм. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг танахгүй байх хэрэгтэй гэж эмнэлгийн ажилчид үзлээ.

Үүнийг төсвийн тодотголд оруулах шаардлагатай гэж Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга н.Соёлмаа холбогдсоныг дуулгая. Аймаг, орон нутаг төдийгүй нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмийн төсөв мөн 50 орчим хувиар танагдаад байгаа юм.


Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муу байна   
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй