
Ханиад томууны дэгдэлт улсын хэмжээнд өмнөх долоо хоногийнхоос 2-3 хувиар өссөн байна.
Түүнчлэн томуугийн А хүрээний H3N2 вирусын халдвар илэрч байгаа ч энэ нь дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Гэхдээ улирлын дэгдэлтийн хугацаа дуусаагүй учраас эмнэлэг эрүүл мэндийн байгууллага энэ үед ажиллах зарчмаа баримталж, иргэд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг анхааруулж байна.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан ярилаа.
Ханиад томууны дэгдэлт улсын хэмжээнд өссөн байна | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.