Шууд Chart

Хөдөө аж ахуйн бирж орон нутагт хүрч ажиллаж чадахгүй байна

2015-01-13 14:08:08

Хөдөө аж ахуйн биржээр бараа бүтээгдэхүүн арилжаад гурван жил болж байна. Гэхдээ нэг ч сумын хоршоо хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох боломж бүрдээгүй байна гэж Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.

Манай улсад  Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим хоршоо байдаг. Гэвч суманд үйл ажиллагаа явуулдаг хоршоо хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнд анхан шатны тордолт хийх байр, агуулах байдаггүй. Компьютер тоног төхөөрөмжөөр хангагдаагүй зэрэг дутагдал зонхилдог байна. Дээрх нөхцөлийг хангасан хоршоог Хөдөө аж ахуйн биржийн сүлжээнд холбох боломжтой. Ингэснээр малчид бараа, түүхий эдээ биржээр борлуулах нөхцөл бүрдэнэ гэж ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва хэллээ. Мөн энэ оноос сумын хоршоодыг биржийн сүлжээнд холбох ажлыг эрчимтэй хийнэ гэдгийг онцлов.


Хөдөө аж ахуйн бирж орон нутагт хүрч ажиллаж чадахгүй байна  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй