Шууд Chart

Авьяаслаг америкчууд шоуны шинэ улирал эхэллээ

2013-08-14 09:48:06

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө хэдэн цагаар ч хамаагүй суулгаж чаддаг “Америкийн Шүтээн”, “Оддын Хаан”, “Авьяаслаг Америкчууд” зэрэг нэвтрүүлгүүдийг манай үзэгчид андахгүй сайн мэднэ. Тиймээс эдгээр шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг тэсэн ядан хүлээдэг гэхэд болно.

Энэхүү хүлээлтийг мэдэрсэн “Боловсрол суваг” телевизийн зүгээс “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлгийн шинэ улиралын тоглолтыг албан ёсны эрхтэйгээр Монголчууд даа үзүүлэхэд бэлэн боллоо.

Авъяас, ур чадвар, шинэ содон санаа шийдэл, өвөрмөц, дахин давтагдашгүй, тааварлахын аргагүй үзүүлбэрүүдээр дүүрэн “Авьяаслаг Америкчууд” шоуны найм дахь удаагийн шинэ улирлын шоу нэвтрүүлгийг долоо хоног бүрийн Мягмар, Лхагва гараг бүр 21:00 цагаас, давталтыг Бямба, Ням гарагийн 13:00 цагаас "Боловсрол суваг" телевизээр хүлээн авч үзэх бололцоотой юм байна.
НЭГ сая ам.долларын төлөө өрсөлдөж, Америкт төдийгүй дэлхийд танигдах зорилготой оролцогчдоос та эрч хүч, цог золбоог мэдэрч магадгүй өөрийгөө нээх хүсэл төрөх болов уу. Дэлхийн үзэгчдийн шимтэн үзэх дуртай “Авьяаслаг Америкчууд” шоуны шинэ улирлын онцлог гэвэл царайлаг шүүгчид, содон оролцогчдоор дүүрэн байх аж.

Харин супермодел, дизайнер, продюсер, хөтлөгч Хайди Клум, “Spice Girls” хамтлагийн дуучин Мел Би нар энэ удаагийн улирлын шинэ шүүгчид юм. “Би Авьяаслаг Америкчууд шоунд нэгдсэндээ баяртай байна. Хэн, ямар авьяасаа харуулах нь тааварлашгүй сонин” гэж тус шоуны талаар сэтгэгдлээ илэрхийлсэн Хайди Клумын инээмсэглэсэн басхүү гайхширсан төрхийг “Авьяаслаг Америкчууд” шоунаас харах боломжтой.  

“Галзуу үзүүлбэрүүдээр дүүрэн шоу намайг эхнээсээ л гайхшруулж байна. Энэ өдрүүд үнэхээр гайхалтай байх болно” гэдгээ илэрхийлсэн "Spice girls" хамтлагийн дуучин Мел Би шударга басхүү мэргэн шүүгч. Мөн шүүгчдээр Ховард Стерн, Хови Мандел нар үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол хөтлөгчөөр жүжигчин, реппер Ник Кеннон ажиллана.

Авьяаслаг америкчууд шоу


















Авьяаслаг америкчууд шоуны шинэ улирал эхэллээ  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй