Шууд Chart

Гурилын үйлдвэрүүд хүнд байдалд оржээ

2015-01-14 13:28:39

Гурилын үйлдвэрүүд эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, хаалгаа барихад хүрснийг Монголын гурилын үйлдвэрүүдийн холбооноос мэдээллээ. 

Тодруулбал, өнгөрсөн намар тариаланчид улаанбуудайгаа 550 мянгаас дээш үнээр борлуулах шаардлага тавьж, энэ дагуу гурилын үйлдвэрүүд дотоод зах зээлээс өндөр үнэтэй улаанбуудай худалдан авсан.

Ингэхдээ Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч улаанбуудайныхаа төлбөрийг хийх нөхцөлтай байсан юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй компани зээл авах байсан ч одоогоор дөрвөн компани л хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Энэ талаар Монголын гурилын үйлдвэрүүдийн холбооны гүйцэтгэх захирал С.Санжхүү ярилаа.

 


Гурилын үйлдвэрүүд хүнд байдалд оржээ   
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-14 21:02
Гурилын үйлдвэрүүд ашиггүй ажиллана гэж хэзээч байхгүй.Энэ үйлдвэрийн эзэд 3-хан жилийн өмнө 600 төг. байсан талхны үнийг өнөөдөр 1000-аас 1400 төгрөг болтол хөөрөгдөхөд хүргэсэн гол гэмтнүүдийн нэг хэсэг шүү.10 хуруунд багтах цөөхөн тоотой ч хагартлаа баяжсан энэ хэдхэн хүмүүс та нарыг өлсгөлөн ард түмэн харж л байгаа шүү.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-14 16:43
Gurlyn uildveruud yagaad aldagdald orson gej hudlaa uls torchood baih heregui shuu? ard tumnee zuun huvi hangah budaa huraaj avsan geed yariad suid bolood baisan yasan be? gurilynhaa uniig buulgahgui avligachidyn teneg zan yom bish uu?

Бидэнтэй нэгдээрэй