Шууд Chart

Радио аялал - Бруней улс

2015-01-17 08:43:32

Радио аялал: Бруней, албан ёсоор Бруней Даруссалам Улс. Бруней улс Борнейн арлын баруун хойт хэсэгт 114,04 дүгээр өргөрөг, 11.23-5.05 уртрагт нийт 5765 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Хойгуураа Өмнөд Хятадын тэнгисээр, бусад газраар Малайзтай хил залгадаг.

Бруней Даруссалам нь экваторын мөнх ногоон, чийглэг нэгэн хэмийн дулаан уур амьсгалтай орон. Энэ оронд хуурай болон чийглэг гэсэн хоёр улирал байдаг хэдий ч онцын ялгаа байдаггүй. Тус улсын баруун хэсэг далайн түвшнээс 90-300 метрт, зүүн хэсэгт нь уулархаг гэхдээ хамгийн өндөртөө 1850 м-т өргөгдсөн байдаг ажээ.

Бруней Даруссалам хэмээх хот улс нь Муара, Тутонг, Белайт, Тембуронг гэсэн  дөрвөн дүүрэгт хуваагддаг бөгөөд нийслэл Бандар Сери Бегаван нь засгийн газар, бинессийн үйл ажиллагаа төвлөрөн өрнөж байдаг Муара дүүрэгт орших бөлгөө. Нийслэл нь 16 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.


Радио аялал - Бруней улс  
Үзсэн: 1823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй