
Төсвийн тодотголын тухай хуулийг баталсны дараа цалин, тэтгэврийг хэдийд хэрхэн нэмэх асуудлыг салбарын яам боловсруулна.
Саяхан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг талууд байгуулсан. Хэлэлцээрт энэ онд төрийн албан хаагдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс ниймийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум нэмэгдүүлэхээр тусгаад байна. УИХ өнөөдөр үдээс хойш энэ оны төсвийн тодотголын гол баримжааг гаргах хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Хууль тогтоогчид маргааш үлдсэн хоёр хэлэлцүүлгийг хийж төсвийн тодотголыг эцэслэн батлахаар ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж баталсны дараа хэрхэн ямар хэмжээгээр хэдийд нэмэгдүүлэх саналтай байгааг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. Төсвийн тодотголыг баталсны дараа салбарын яам талуудтай хэлэлцэж зөвшилцөн Засгийн газарт саналаа оруулах юм байна.
Цалин, тэтгэврийг хэзээ нэмэхийг салбарын яам шийднэ | ||
Үзсэн: 2852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.